
Хөнжлийн даавууг байнга солих нь эрүүл мэнд, ариун цэврийн хувьд маш чухал.
1. Арьсны эрүүл мэндийг хамгаална – Даавуун дээр арьсны тос, хөлс, үхэжсэн эс, тоос хуримтлагддаг. Эдгээр нь батга, харшил, загатнаа үүсгэх эрсдэлтэй.
2. Нян, тоосны хачигнаас сэргийлнэ – Биеийн дулаан, чийглэг орчин нь нян, мөөгөнцөр, тоосны хачиг үржих хамгийн тохиромжтой нөхцөл болдог
3. Сайхан амралт, гүн нойрыг дэмжинэ – Цэвэр, сайхан үнэртэй даавуунд унтахад сэтгэл санаа тайвширч, нойр илүү чанартай болно.
4. Үнэр ба толбо үүсэхээс сэргийлнэ – Хөлс, тос зэрэг нь удаан хугацаанд солихгүй бол даавуунд шингэж, таагүй үнэр гарахад хүргэдэг
Солих давтамжийн зөвлөмж
Зун: 7 хоногт 1 удаа
Өвөл: 10–14 хоногт 1 удаа
Хүүхэдтэй айлд: 5–7 хоногт 1 удаа солих нь хамгийн тохиромжтой